2010/02/10

Вирусны эсрэг програмууд (antivirus softwares)


Үнэгүй бас ажлаа сайн хийдэг антивирүс програмууд байхад үнэтэй програмуудыг нь хулгайлан байж хэрэглэхийн хэрэг байна уу даа хүмүүсээ!!! Хэрвээ програм хөгжүүлэгч зохиогч нар Монголыг шүүхэд өгөх юм бол Монголчууд маань гуйлгачид болоход ч бэлэн болчихсон байна энэ тэр гээд л яриад байгаа ш дээ.




Ингээд гайгүй сайн гэсэн хэдэн үнэгүй антивирүс програм танилцуулья.

Avira AntiVir Personel Edition Миний хувьд энэ програмыг хамгийн эхэнд санал болгох програм. Өөрийнхөө ажлыг бол хийсэн шиг хийнэ шүү.

Microsoft Security Essentials Энэхүү програмыг Майкрософтийн бүтээл. Өөрсдийнх нь гаргасан програмууд нь хоорондоо сайн зохицож ажиллана байх гэж найдаж байна. Гэхдээ энэ антивирүсийг суулгахын тулд Genuine Windows-ийг ком дээрээ уншуулсан байх хэрэгтэй гэнэ. Genuine Windows програм нь таны суулгасан байгаа Windows үйлдлийн систем тань хууль ёсны эсэхийг шалгадаг програм юм.

Avast! Free Antivirus үнэнийг хэлэхэд энэ програмын талаар сайн мэдэхгүй ээ. Бусад гадаад сайтнуудаас харахад сайн гэсэн дүгнэлт авсан байна.

AVG Anti-Virus Free edition энэ програмыг Монголд хүмүүс их ашигладаг бараг мэдэцгээх биз дээ.